Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах сургалтуудад хамруулна

Нэмэгдсэн: 2019-03-12

Өрх толгойлсон эцэг эхчүүд, ахмадууд, нөхөрлөл, хоршоогоор үйлдвэрлэл эрхлэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЖДҮ эрхэгч нарыг JCI NAIRAMDAL салбар дэмжиж ажиллана.
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 300 иргэн өрхийн үйлдвэрлэл эрхлэж байна. Гэсэн ч бүтээгдэхүүн хөгжүүлэлт байхгүй, үйлдвэрээс гарсан бараа нь зах зээлээ олохгүй, борлуулалт байхгүй зэрэг хүндрэлүүд байдаг нь нууц биш юм. 
Иймд уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор “ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ” дэлгүүрийг 2016 онд үүсгэжээ.
Тус дэлгүүрээр дамжуулан ажилгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эх,  жижиг өрхийн үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ  зах зээлд таниулан борлуулдаг гэдгээрээ  онцлог юм. 
Эдгээр иргэдэд тулгамдсан асуудлууд болох мэдлэг, чадвар хандлага сайжруулах, бизнес сэтгэлгээ бий болгон хөгжүүлэх зэрэг нь асуудлууд тулгарч байгаа тул Дарханд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос  “Дарханд үйлдвэрлэв” төслийг хэрэгжүүлж байна. 
Төслийн хүрээнд JCI Найрамдал салбартай хамтран Бизнес төлөвлөгөө, төсөл  боловсруулах,  Зах зээлийн судалгаа боловсруулалт, Зар сурталчилгаа маркетинг, Бизнес найраа хөрөнгө оруулагчдад төсөл танилцуулах арга, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Брендинг хийх, Багаар ажиллах чадвар, хувь хүний хөгжил, Удирдахуйн ухаан, манлайллын үүрэг зэрэг сургалт зөвлөгөө зохион байгуулахаар болжээ.

М.ГҮНЖИЛХАМ

Төрийн байгууллагуудын мэдээлэл