Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардууллаа

Нэмэгдсэн: 2019-02-04

Аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч, “Дархан Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ариундалай нь Дарханчуудынхаа халуун сэтгэлийн хүчээр БНЭУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд амжилттай ороод ирсэн билээ. Тэрбээр Дарханчуудынхаа хандивын дээжээс эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг авч хандивын аяныг зохион байгуулалцсан аймаг, сумын намын хорооны тэргүүлэгчид, ИТХ-ын төлөөлөгчид болон ТББ-уудын тэргүүлэгч нарын хамтаар өнөөдөр /2019.02.04/ аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө. Тодруулбал, 28 ширхэг утлагын аппарат, таван ширхэг амбуу, хүчил төрөгч өтгөрүүлэгч, хүүхдийн зөөврийн монитор, сувилагчийн тэргэнцэр, хүчил төрөгчийн маск том хүний, хүүхдийн нийт 40 ширхэг зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэлэглэлээ. 

М.ГҮНЖИЛХАМ

Төрийн байгууллагуудын мэдээлэл