Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авлаа

Нэмэгдсэн: 2019-02-02

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо.

Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрднэ

Төгссөн сургууль, мэргэжил:

·  2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч

·  2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

·  2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

·  2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр

·  2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач

·  2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Ажилласан байдал:

·  2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

·  2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч

·  2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал

·  2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

·  2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга

·  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилов

  УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо.

Төгссөн сургууль, мэргэжил:

·  1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль

·  1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль

·  2002 онд МУИС-ийн нийгмийн факультет, түүхч археологич-антропологич

·  2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

Ажилласан байдал:

·  2002-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах

·  2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх

·  2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга

·  2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч

·  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

·  2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилов

УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.

Төгссөн сургууль, мэргэжил:

·  1989 онд Алтай хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

·  1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи

·  1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль

Ажилласан байдал:

·  1995-1999 онд Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар

·  1999-2003 онд “World Trans” ХХК

·  2003-2005 онд “Улаан бутан” ХХК

·  2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК

·  2008-2016 онд “Мишээл групп” ХХК

·  2008-2016 онд НИТХ

·  2015-2016 онд “Мишээл экспо

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл