Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж аж ахуйн нэгжээс мөнгө нэхжээ

Нэмэгдсэн: 2019-02-02

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барин аж ахуйн нэгж рүү “Одоо очиж шалгалт хийнэ. Бэлэн биш бол шалгалтын бүрэлдэхүүн болох таван хүний дунд 150.0 мянган төгрөг шилжүүл. Тэгвэл дүгнэлтийг чинь бичиж өгнө” гэж утсаар ярьж, дансны дугаар явуулсан байна. Тус аж ахуйн нэгжээс Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж энэ талаар гомдол өглөө.

Шинэ жил, цагаан сарын баярын үеэр ачаалал ихтэй ажилладаг хоол, хүнсний худалдаа үйлдвэр, үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллагууд руу энэ мэтээр холбогдож залилан мэхлэх үйлдэх гарч болзошгүй тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дахин сэрэмжлүүлж байна.

Ийм тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл