ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
3600 гаруй иргэд 342 тонн хог хаягдал цэвэрлэв
3600 гаруй иргэд 342 тонн хог хаягдал цэвэрлэв

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нутаг дэвсгэрийн 1600 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 3600 гаруй иргэдийг хамруулав. Мөн дүүргийн ажилгүй 500 иргэнийг урамшуулал олгон түр ажлын байраар ханган ажиллууллаа. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дүүргийн 5 хог тээвэрлэгч байгууллагын 4 ковш, 38 хог тээврийн машинаар тээвэрлэж 342 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүргэсэн байна.

     Дүүрэг хорооноос зохион байгуулсан их цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгж байгууллага, иргэддээ талархлаа илэрхийлж,  цэвэрлэсэн орчиндоо хог хаягдлаа ил задгай хаяхгүй эрүүл цэвэр орчинд ажиллаж, амьдрахыг нийт Сүхбаатарчууддаа уриалж байна.


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ