Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна

Нэмэгдсэн: 2018-11-16

 

Нийслэлийн Засаг даргын А/997 дугаар захирамжаар дүүргүүдийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангитай хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтын дагуу дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл