ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ УРИАН ДОР ГАДААД ХЭЛНИЙ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ УРИАН ДОР ГАДААД ХЭЛНИЙ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Хүүхэд залуусын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий "Англи хэлтэй Өмнөговь" дэд хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд "Хэлтэй бол хөлтэй" уриан дор гадаад хэлний баярыг тэмдэглэж англи хэлний олимпиад, орос шүлгийг хэн сайн унших вэ шүлгийн уралдаан, "Өмнөговийн сурагчид авьяастай" англи дууны тэмцээн, "Үлгэрийн баатрууд амилсан нь" англи хэл дээр дүрийн тоглолт зэргийг аймгийн ЗДТГ, БСУГ хамтран зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулав.

Англи хэлтэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд болсон Хэлтэй бол хөлтэй гадаад хэлний баярын үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын 21 сургуулийн сурагч багш нар оролцжээ. Багш сурагчдад сурлагын өндөр амжилтыг хүсье.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ