Мал үржлийн үйл ажиллагаа явуулдаг жишиг аж ахуйн нэгжтэй боллоо

Нэмэгдсэн: 2018-10-24

Мал үржлийн үйл ажиллагаа явуулдаг жишиг аж ахуйн нэгжтэй боллоо

 Бог малын хээлтүүлэгч ялган төвлөрүүлэх, мал үржүүлэг, технологийн загвар нэгж байгуулах зорилгоор мал үржлийн үйл ажиллагаа явуулдаг Хулд сумын “Хулд таван эрдэнэ” компанийг аймаг болоод улсын хэмжээний жишиг аж ахуйн нэгж болгон зарлалаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал үржил бүртгэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Хулд сумын малчдын төлөөлөл оролцсон бөгөөд Хулд сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг үржлийн тасаг, “Хулд таван эрдэнэ” компани хамтран зохион байгуулсан байна.

Мөн энэ үеэр Хулд сумын үржлийн мал зүйч С.Хорлоо “Хулд таван эрдэнэ” компаний үйл ажиллагааны тайланг танилцуулж, аймгийн мал аж ахуйн өнөөгийн байдлын талаар ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт, малын үржил бүртгэлийн салбарын үйл ажиллагааы талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал үржил бүртгэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн нар мэдээлэл танилцуулга хийсэн байна. Хулд сумын Олдох багийн хуц, ухныг “Хулд таван эрдэнэ” мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлж, орон нутгийн мэргэжилтний хяналтад авах ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хулд сумын ИТХ, ЗДТГ, “Хулд таван эрдэнэ” ХХК хамтран зохион байгууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл