БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа ерөнхий консулын газрын төлөөлөгчид Дундговь аймагт айлчиллаа

Нэмэгдсэн: 2018-10-24

БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа ерөнхий консулын газрын төлөөлөгчид Дундговь аймагт айлчиллаа

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Цай Вэньруй, Ерөнхий дэд консул Жан Ийши, консулын газрын ажилтан Болормаа нарыг 10 сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Цогзолмаа нар хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас өнгөрсөн сард Дундговь аймгийн ЕБС-ийн сурлагаараа тэргүүлэгч болон, сурах хүсэл тэмүүлэлтэй эмзэг бүлгийн 36 сурагчид 50 мянган юаны мөнгөн тусламж үзүүлсэн юм.

Мөн өнгөрсөн 2017 онд онд тус газраас хандивласан 50 мянган юаны тусламжийг Дундговь аймагт эко орчин бүрдүүлэх зорилгоор, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд зарцуулаад байна.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Цай Вэньруй Хамтын ажиллагааны хүрээнд бодит үр дүнгүүд гарч буйд талархлаа илэрхийлэн цаашид илүү олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжин тусалж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл