Аймгийн удирдлагууд аюулаас сэргийлэх цогцолбороор иргэдтэй шууд холбогдон, сонсгол мэдээлэл хийлээ

Нэмэгдсэн: 2018-10-24

 Аймгийн удирдлагууд аюулаас сэргийлэх цогцолбороор иргэдтэй шууд холбогдон, сонсгол мэдээлэл хийлээ

Өчигдөр буюу 10 сарын 23-ны өдөр Аюулаас сэргийлэх цогцолбор FM 107,5-аар аймгийн удирдлагууд малчдад сонсгол мэдээлэл хийж, иргэдтэй 83011234 дугаарын шууд утсаар холбогдон санал, хүсэлтийг хүлээн авч, иргэдийн асуултад хариуллаа.

Сонсгол мэдээлэлд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Цогзолмаа, СТСХ-ийн дарга А.Ганбат, НБХ-ийн мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, ХОХБТХ-ийн мэргэжилтэн П.Очирбат, ХЭЗХ-ийн мэргэжилтэн Т.Уранбайгаль, ЭМГ-ийн дарга Т.Бат-Орших, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, МХГ-ын дарга Ш.Төрбат, ОБГ-ын дарга М.Адъяабаатар, НДХ-ийн дарга Г.Батжаргал, ХХҮГ-ын дэд дарга Ц.Сувдантуяа, ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн дарга Д.Нэргүй, БСУГ-ын Статистик мэдээ, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн М.Энхтуяа, Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.Мягмарсүрэн нар оролцсон юм.

Шууд ярилцлагын үеэр аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажил, 2018 оны хөрөнгө оруулалт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд шаардлагатай мэдээллийг өгч ажилласан юм. Өнөөдрийн АС цогцолборын шууд хуралд Эрдэнэдалай сумын малчид бусдаасаа идэвхитэй оролцон санал бодлоо солилцлоо.

Цаашид аймгийн зүгээс иргэдийн санал хүсэлтийг авч, мэдээлэл өгөх зорилго бүхий тус ажлыг тогтмолжуулах, чанар хүртээмж, техник, тоног төхөөрөмжийн асуудлыг сайжруулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл