ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдлаа
Дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдлаа

Дүүргийн Засаг даргын 2013 оны 120 дугаар захирамжаар дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж,бүх гишүүдийн хурлыг 2013-06-07-ны өдөр зохион байгууллаа.

Хурлаар нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлөөс 2013 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлж, дүүргийн халдварт өвчний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах салбар зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, “100% бэлгэвч хэрэглэх хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 тоот захирамжийн дагуу “Бие бялдар чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авсан тухай мэдээлэл, дүгнэлтийг танилцууллаа.


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ