Засгийн газар цахим шилжилттэй холбоотой гурван багц хууль боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Нэмэгдсэн: 2018-04-26

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хуралдааны үеэр “Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл байгуулсан. Энэ хүрээнд гурван багц хууль боловсруулж, үзэл баримтлалыг нь батлаад байна. Удахгүй УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

Төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн цахим оролцоог хангахаар цахим мэдээлэл, цахим хэлэлцүүлэг, цахим шийдвэр гаргах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Хур” системийн хүрээнд төрийн 27 агентлаг нэгдэж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэх шилжилтийн ажлууд хийгдэж эхэлсэн. Энэ 2018 он цахим шилжилтийн хувьд томоохон алхам хийх жил байх болно гэдгийг тэрээр онцолж байлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл