ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Бид нэг гэр бүл” “Нээлттэй хаалганы өдөр”- ийг зохион байгууллаа
“Бид нэг гэр бүл” “Нээлттэй хаалганы өдөр”- ийг зохион байгууллаа

Хоригдогсдыг нийгэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүл, хамт олны харилцаа холбоог дэмжих, нийгэм сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлэх, олон нийтэд ангийн үйл ажиллагааг  сурталчлах, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор “Бид нэг бүл”, “Нээлттэй хаалганы өдөр”- ийг Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр анги  05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт 175 иргэн эргэлтээр ирж оролцлоо. Тус урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж, олны танил уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан нь хүмүүжигчид болон ар гэрийнхэнд нь таатай сэтгэгдэл төрүүлсэн ажил боллоо. Монгол улсын ардын жүжигчин Чимэдцэеэ, СТА, дуучин Баянмөнх, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, “Болор цом” наадмын 2 удаагийн дэд байрын шагналт яруу найрагч Мягмаржав, морин хуурч Шаравнямбуу нар  хүмүүжигчдэд сургамжийн үгээ хайрлаж урам зоригоор тэтгэсэн, ухаарал хайрласан уран бүтээлийнхээ дээжээс хүргэсэн. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүмүүжигчдийн хүүхдүүдийн дунд хөгжөөнт тэмцээнийг зохион явуулж, шалгарсан 5 хүүхдийг шагнаж бэлэг гардууллаа. “Бид нэг гэр бүл” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсанд иргэд өндөр сэтгэгдэлтэй байлаа. Өдөрлөгт оролцсон иргэдийн төлөөлөл бидний үр хүүхэд, найз нөхдийн амьдрах орчин нөхцөлд анхаарч,хууль дүрмийн дагуу хорих ял эдлүүлэх ажиллагааг явуулж, тав тухтай уулзах боломжоор хангаж, урлагийн арга хэмжээ, тоглолтыг зохион байгуулсан ангийн удирдлага, хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байсан юм.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ