ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХОРИХ 423 ДУГААР АНГИ ДЭРГЭДЭЭ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО
ХОРИХ 423 ДУГААР АНГИ ДЭРГЭДЭЭ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар анги 400 ялтан хүлээн авах хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн шинэ байртай болоод байна. Түүнчлэн тус ангиас өмнө нь хүмүүжигчдийн эрүүл мэнд муудахад сум, аймгийн төвийг зорьдог байсан бол одоо энэ хүндрэл бэрхшээл шийдэгдэж дэргэдээ эмнэлэгтэй боллоо. Мэргэжлийн эмч, сувилагчаар багаа бүрдүүлсэн уг ангийн эмнэлэг нэг дор 10 хүмүүжигчийг урт болон богино хугацаагаар хүлээн авч эмчлэх хүчин чадалтай юм.

Нөгөөтэйгүүр тус ангийн шинэ байр нь 50 өрөөтэй бөгөөд нэг өрөөнд нь найман хүмүүжигч амьдрах юм байна. Хорих байранд угаалтуур, ариун цэврийн өрөө, халуун хүйтэн усаар хангаж, тусгаарлах өрөөг нь зөөлөвчтэй болгон хүмүүжигчдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ