ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олгож буй хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олгож буй хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл

Дорноговь аймагт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2009-2011 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан /ЖДҮДС/-д улсын төсвөөс 2 тэрбум 20,0 сая, орон нутгийн төсвөөс 30,0 сая, Монгол шуудан банкнаас 180,0 сая төгрөг, 2011-2012 онд Сум хөгжлийн санд улсын төсвөөс 2 тэрбум 280,0 сая төгрөг хуваарилагдсан ба 2009-2012 онд нийтдээ хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт аймгийн хэмжээнд 4 тэр бум 510,0 сая төгрөгийн эх үүсвэр хуваарилагдсан. Үүнээс 2009-2012 онд аймгийн хэмжээнд ЖДҮДС-гаас 124 төсөлд 2 тэрбум 259,4 сая төгрөгийн зээл, Сум хөгжүүлэх сангаас 229 төсөлд 1 тэрбум 515,8 сая төгрөгийн зээл, нийт 353 төсөлд 3 тэрбум 775,2 сая төгрөгийн зээл олгож, эдгээр зээлийн үр дүнд 2009-2012 онд аймгийн хэмжээнд 743 ажлын байр шинээр бий болж 397 ажлын байр хадгалагдан үлдсэн байна. Мөн хөнгөлөлттэй зээлийн үр дүнд ЖДҮ-ийн тоо 2009 онд 104 байсан бол 2012 онд 171 болж өссөн байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ