ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Биеийн тамир, спорт хороо ажлаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа
Биеийн тамир, спорт хороо ажлаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа

Иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэх, тэдний эрүүл байх зан үйлийг төлөвшүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах Ажлаа танилцуулах өдөрлөгийг өнөөдөр АСА циркийн гаднах талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нээж, БТСХ-ны дарга М.Алтангэрэл, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран, Нийслэлийн БТСГ-ын ахлах мэрэгжилтэн н.Болдмаа, болон дүүргүүдийн БТСХ-ны дарга нар, биеийн тамирын их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийт 300 гаруй иргэд оролцлоо. Энэ үеэр сагсан бөмбөг, дартсын тэмцээн, спорт бүжиг, аэробек гимнастик, гандбол, хөл бөмбөгийн үзүүлэх тоглолт болон хороодын ахмадын хийн дасгалын үзүүлэх тоглолтыг тус тус үзүүлж, иргэдийн дунд нийтийн биеийн тамирыг сурталчилсан юм. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Биеийн тамирын дунд сургуулиудын танилцуулга, “Греноболь” Олимп төвийн сурталчилгаа, танилцуулгын талаар мэдээлэл өгч, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар санал асуумжийн судалгаа авсан бөгөөд иргэд үйл ажиллагааг дэмжиж, идэвхитэй оролцсон байна. 


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ