Монгол улсын Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2012 онд батлагдсан гарсантай холбогдуулан ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бичиг баримт бүрдүүлж байгаа иргэд архиваас лавлагаа олноор авч байна.
Үүнтэй уялдаад архиваар үйлчлүүлэгчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.7 дахин өссөн үзүүллтэй байна.
Оны эхний хагас жилд аймгийн архиваар 1200 гаруй байгууллага, иргэд үйлчлүүлсэн байна. Байгууллага, иргэдийн хүсэлтээр архиваас архивын лавлагаа 650, архивын баримтын хуулбар 500 олгожээ.