ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Ээжүүд одонгоо гардлаа
Ээжүүд одонгоо гардлаа

ӨнөөдөрСүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргынТамгын газрын хамт олон Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” болж байгаа ээжүүдийн одонг хүндэтгэлтэй гардуулах ёслолынүйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ удаа Сүхбаатар дүүргээс 258 ээж алдарт эхийн одон хүртэснийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан болон дүүргийн удирдлагууд гардуулсан юм.

Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ“...дүүрэгт маань 6000 гаруй одонт ээжүүд байдаг бөгөөд өнөөдөр 258 ээж шинээр алдарт эхийн одон авч байгаад баяртай байна гээд олон хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн бойжуулж буй та нартаа баярын мэнд хүргэж, гэр бүл үр хүүхдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Мөн одонт ээжүүдэд баяр хүргэхээр тэдний гэр бүл, үр хүүхдүүд нь хүрэлцэн ирж алд цэнхэр хадаг, гоёмсог цэцэгсээр бэлэг барьж байлаа.


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ