ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
УРТЫН ДУУНЫ УЛСЫН УРАЛДААН ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
УРТЫН ДУУНЫ УЛСЫН УРАЛДААН ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.


Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын  А/321 дүгээр захирамжаар  Уртын дууны улсын уралдааныг 2013.06.29-30-ны өдрүүдэд Сайншанд хотод зохион байгуулахаар боллоо.
Энэхүү уралдааны зорилго маань Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, дуучид уран бүтээлчдийн ур  чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулахад оршиж байгаа юм байна.
Уралдааныг уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулах ба  18-аас дээш насны хүмүүс оролцох боломжтой. Уралдаан 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд 2-р шатанд шалгарсан  6 уран бүтээлчийг гала тоглолтод оролцуулна.
Улсын уралдааныг 2013.05.15-ны өдрөөс 06.25-ны өдөр хүртэл Саран хөхөө театрт бүртгэж, 06.29-30-ны өдрүүдэд Саран хөхөө театрт зохион байгуулагдах юм.
Жич: Унаа, байр, хоолны зардлыг оролцогч өөрөө хариуцна.
ШАГНАЛЫН САН
1.   Тэргүүн байр нэг 1,000,000
2.   Дэд байр нэг 800,000
3.   Гутгаар байр нэг 500,000

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
САРАН ХӨХӨӨ ТЕАТР

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ