ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Газар хөдлөлтөд өртсөн 100 гаруй иргэнийг авран хамгаалах үйл ажиллагааны дадлага сургууль боллоо
Газар хөдлөлтөд өртсөн 100 гаруй иргэнийг авран хамгаалах үйл ажиллагааны дадлага сургууль боллоо

Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн 3 дахь бодит дадлага  газар хөдлөлтийн үед авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах тухай сургуулиар үргэлжиллээ. Өчигдөр 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээлэх дуут дохио дуугарав. Цагийн байдал дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төв өргөө орчимд хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэнэ. Энэ үеэр Соёлын төв өргөөнд үзвэр үзэж байсан 100 гаруй хүн танхимаас гарах боломжгүй нөхцөл үүссэн байдлаар төсөөлж аврах үйл ажиллагааг зохион байгуулав. Дүүргийн Онцгой комиссын нийт бие бүрэлдэхүүн газар хөдлөлтийн үед авран хамгаалах, хор уршгийг арилгах, болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гал түймрийн болон эвдэрсэн зам, барилга байгууламжийг сэргээн засах гээд бүх талын арга хэмжээг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгааг бодитоор иргэд, олон нийтэд харуулсан юм. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ