ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ БОЛНО
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ БОЛНО

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2017 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-г зохион байгуулна. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар сургуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчинг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги, ажилтан, албан хаагчид, иргэдийг сургаж дадлагажуулах зорилготой юм. Иж бүрэн сургуулийн үеэр ой хээрийн түймрийн дадлага, усны үерийн дадлага , газар хөдлөлтийн дадлага сургууль болох юм. 

Бид гамшиг осол хэзээ тохиолдохыг мэдэхгүй ч урьдчилан сэргийлж чадна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ