ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Уран жиргээ -2017” уралдааны шилдгүүд шагналаа гардлаа
“Уран жиргээ -2017” уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

Дүүргийн аварга шалгаруулах уран уншлагын “Уран жиргээ -2017” уралдааны шилдгүүд тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Энэ үеэр 69 дүгээр цэцэрлэгийн Б.Бүжинлхам “Үхэр тэрэг”, 16 дугаар сургуулийн Б.Мөнхсүлд “Баавгай”,  ӨЗБЛАС-ийн Б.Тэмүүлэн “Хүмүүн бичиг”, 116 дугаар сургуулийн Б.Болормаа “Би монголоороо гоёдог” шүлгийг уншиж сонирхуулав. Уралдааны дөрвөн насны ангилалд эхний байрт шалгарсан хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар  баяр хүргэж, сурлагын амжилт хүссэн юм. Монголын болон дэлхийн хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг уралдаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах насны ангилалд нийт 150 гаруй хүүхэд өрсөлдсөн. Эдгээрээс насны ангилал тус бүртээ эхний гурван байр эзэлсэн 12 хүүхэд хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Ингээд ангилал тус бүрт шилдгээр шалгарсан хүүхдүүдийг танилцуулъя. Цэцэрлэгийн насны ангилалд,

I байрт Б.Бүжинлхам 69 дүгээр цэцэрлэг

II байрт Н.Баярзол 135 дугаар цэцэрлэг

III байрт Ж.Болорчимэг 69 дүгээр цэцэрлэг

Тусгай байрт Л.Гэгээнлхам 160 дугаар цэцэрлэг

Ерөнхий боловсролын сургууль бага нас буюу 1-5 анги

I байрт Л.Уянга 16 дугаар сургууль 5б анги

II байрт О.Энгүүн 31 дүгээр сургууль 5а анги

III байрт Б.Мөнхсүлд 16 дугаар сургууль 2б анги

Тусгай байрт Ц.Тэнгис 35 дугаар сургууль 5а анги

Дунд нас буюу 6-9 дүгээр анги

I байрт Б.Тэмүүлэн ӨЗБЛАС 9в

II байрт У.Намуун Үй цай сургууль 7в

III байрт У.Чанцалдулам 116 дугаар сургууль 7а анги

Тусгай байрт А.Саранжил 11 дүгээр сургууль 8а анги

Ахлах нас буюу 10-12 анги

I байрт Б.Мөнхтуяа 6 дугаар сургууль 12г анги

II байрт Ц.Тунгалаг ӨЗБЛАС 12а

III байрт Б.Болормаа 16 дугаар сургууль 11в анги

Тусгай байрт М.Солонго Байгаль эх лицей сургууль 12в анги нар тус тус шалгарчээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ