ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дүүргийн 700 гаруй аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэл хүргээд байна
Дүүргийн 700 гаруй аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэл хүргээд байна

Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө 1-20 хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг ААНБ-уудад хяналт, шалгалт хийж ажиллалаа. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 17-ний 18:00 цагаас эхлэн дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн бие бүрэлдэхүүн, хороодын Засаг дарга, олон нийтийн байцаагч бүхий хамтарсан баг 11 чиглэлд ажиллаж, нийт  700 гаруй аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэл хүргэжээ. Хяналт, шалгалтаар явж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн гарсан зөрчлийг тухай бүр нь арилгуулан ажиллаж байна. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ