ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр 16:30 цагт цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ. Хуралдаанд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд оролцсон бөгөөд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсантай холбогдуулан Ажлын хэсэг байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт энэхүү тогтоолыг хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг ханг. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 01дүгээр сарын 20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гарсныг танилцуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ