ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Сүхбаатар дүүргийн иргэд төрийн одон, медалиа гардан авлаа
Сүхбаатар дүүргийн иргэд төрийн одон, медалиа гардан авлаа

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жил, Ардчилсан хөдөлгөөний 26 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, мал аж ахуй, хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн 100 гаруй иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. Энэхүү шагналыг өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа болон Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхболд нар гардуулан өглөө. Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлсэн үгэндээ “Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн та бүхэндээ баяр хүргээд та бүхний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд  хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн, уламжлуулж, дүүргийнхээ хөгжилд улам илүү хувь нэмрээ оруулна гэдэг итгэлтэй байна” гэдгийгонцлов.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ