ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Сүхбаатар дүүрэг “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдлээ
Сүхбаатар дүүрэг “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдлээ


Манай орны ихэнх нутгаар цас ихээр орж, өвөлжилт хүндрэх төлөтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа. Байгаль цаг уурын энэхүү онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилан “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлэхийг монголын ард түмэндээ уриалаад байгаа. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү аянд нэгдэж, дүүргийн нийт иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагуудад хандан эд мартериалын болон санхүүгийн тусламж үзүүлэхийг уриалж байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ