ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дүүргийн худалдааны салбарын шилдгүүдийг тодруулав
Дүүргийн худалдааны салбарын шилдгүүдийг тодруулав

Монгол улсад худалдааны байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг худалдаа, нийтийн хоолны салбарын ажилчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудтайгаа хамтран 2016 оны ажлын үр дүнгээ хэлэлцэх хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 9 нд зохион байгуулсан. Энэ үеэр худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлдвэрийн салбарын тэргүүний гурван аж ахуй нэгжид дүүргийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, дүүргийн хөгжилд хувь нэмрээ оруулсан салбарын 13 ажилтан, албан хаагчдыг  Сүхбаатар дүүргийн Хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн алдар медалиар шагнаж урамшууллаа. Тодруулбал, худалдааны салбараас ЦАМБО ХХК-ийн ЖАРГАЛАНТ хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн салбараас З.Дуламсүрэн захиралтай НОРОВ зоогийн газар, үйлдвэрлэлийн салбараас ГЭРЭЛТ ШОНХОР ХХК шалгарсан юм. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ