ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дүүргийн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт боллоо
Дүүргийн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт боллоо


Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл Мэндийн төв, “Дэлхийн зөн Монгол” ОУ-ын байгууллагын Налайх-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран “Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь дэлхийн сайн дурын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн ӨЭМТ-ийн дарга, нийгмийн ажилтан болон сайн дурын туслагчаар идэвхи санаачлагатай ажиллаж буй хүмүүс оролцлоо. Уулзалтаар хороо, ӨЭМТ-түүд хамтран 2016 онд хийсэн онцлог ажлаа танилцууж, ирэх онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын чиглэлийг тодорхойлсон юм. Мөн сайн дурын үйлст өөрийн хийсэн ажлаараа бусдыгаа манлайлж, идэвхи, зүтгэл гаргасан дүүргийн 10, 13, 15, 17 дугаар хорооны ӨЭМТ-ийн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарыг урамшуулж, дургалын зүйл хадгалуулав. Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалтад Налайх дүүргийн 5 дугаар  хорооны эрүүл мэндийн сайн дурын туслагч нар оролцож, харилцан туршлага судлан, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ