ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дүүргийн мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
Дүүргийн мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ


 Улсын хэмжээнд орон даяар мал тооллогын ажил эхлээд байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/377 дугаар захирамж гарч, байгуулагдсан дүүргийн тооллогын  комиссын гишүүд, тоологч нар 20 дугаар хорооны Сэлхийн аманд өвөлжиж байгаа М.Батбаярын хотноос энэ оны мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ үеэр дүүргийн тооллогын комиссын орлогч дарга бөгөөд Статистикийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, комиссын гишүүдээс Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Цогзолмаа, 20-р хорооны Засаг дарга Р.Чогжмаа, мөн Худалдаа үйлчилгээний хэлтсийн хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Жаргал, Статистикийн хэлтсийн хөдөө аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал нар тооллогын ажлын явц байдалтай танилцаж, тоологч нартай уулзаж заавар, зөвлөгөө өгөв. Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 17-ны өдөр дуусна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ