ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Гадаад албан томилолт, уулзалт, зөвлөгөөний баримтаар үзэсгэлэн гаргалаа
Гадаад албан томилолт, уулзалт, зөвлөгөөний баримтаар үзэсгэлэн гаргалаа


Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас өнгөрөгч баасан гаригт дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд харилцан туршлага солилцох танхимын бус сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн архивын дэргэдэх Баримт, бичиг нягтлан шалгах комиссын гишүүд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд оролцосн юм. Баянгол дүүргийн архивыг түшиглэн зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр дүүргүүдийн ЗДТГ-ын үйл ажиллагааны явцад үүссэн тусгай төрлийн баримтаар үзэсгэлэн гаргаж, дартс, волейболын тэмцээнийг зохион байгуулав. Энэхүү танхимын бус сургалтын үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Архив, бичиг хэрэг, мэдээлэл технологийн тасаг гадаад албан томилолт, уулзалт, зөвлөгөөний баримтаар үзэсгэлэн гаргалаа. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ