ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Цас цэвэрлэгээний ажилд цэргийн алба хаагчид хүч нэмэн оролцож байна
Цас цэвэрлэгээний ажилд цэргийн алба хаагчид хүч нэмэн оролцож байна

Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга Х.Болормаагийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ЗДТГ-ын Цэргийн штабаас энэ сарын 23-25-ны өдрүүдэд цас цэвэрлэгээний ажилд хүч нэмэн оролцож байгаа. Тодруулбал, дүүрэгтэй хамтран ажилладаг цэргийн ангийн алба хаагчид, гэрээт, болон дүйцүүлэх алба хааж байгаа цэргүүдийг цас цэвэрлэгээний ажилд татан оролцуулж байна.  Эдгээр алба хаагчид нь орон сууцны хороолол дундах автозамын цас цэвэрлэгээг хийж байна. Тэдний цэвэрлэгээнд хэрэглэх хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгсэл болон хоол, унааны зардлыг дүүргийн зүгээс шийджээ. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ