ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“АВЛИГАГҮЙ СҮХБААТАР ДҮҮРЭГ” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН 4 ДЭХЬ ЖИЛДЭЭ
“АВЛИГАГҮЙ СҮХБААТАР ДҮҮРЭГ” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН 4 ДЭХЬ ЖИЛДЭЭ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Авлигатай тэмцэх газартай хамтран 4 дэхь жилдээ “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” сэдвийн дор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээний зорилго нь төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомжтой холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх юм. Энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албад, тасаг нэгжийн тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй нийт 9 баг мэндчилгээ, эрх зүйн бодлого, гэрийн даалгавар, багийн ахлагчийн тэмцээн зэрэг 4 үе шатаар өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Мэргэжлийн хяналтын хэлтсийн “Түмний элч” баг тэргүүлж, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн “Аравт” баг дэд байр, Засаг даргын Тамгын газрын “Сүлд” баг гуравдугаар байр эзэллээ. Тэмцээний шүүгчээр Авлигатай тэмцэх газрын судалгаа, шинжилгээний албаны ажилтан Б.Баярсайхан, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан С.Баярцэцэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Бат-эрдэнэ, Ш.Насанжаргал, Соёлын тэргүүний ажилтан, урлаг судлаач Ч.Одбаяр нар ажилласан юм.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ