ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль найрал дууны шилдэг хамтлагаар шалгарлаа
Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль найрал дууны шилдэг хамтлагаар шалгарлаа


Жил бүр уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаанынийслэлийн шалгаруулалтамжилттай болж өнгөрлөө. Энэ жил 24 дэх удаагаа зохиогдож байгаа уг уралдаанд дүүргүүдээс эхний байрт шалгарсан хамтлагууд авъяас, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Сүхбаатар дүүргээс нийслэлийн шалгаруулалтанд шалгарсан Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль, 45 дугаар сургууль, 3 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд амжилттай оролцож, Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль уралдааны тэргүүн байрт шалгарлаа. Найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн тоглолт энэ сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах бөгөөд Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль, 45 дугаар сургууль тус тус оролцоно. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ