ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар өнгөрөгч амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн зуслангийн ногоон бүс, Сэлбэ голын ай савд зохион байгуулав. Их цэвэрлэгээнд дүүргийн 15-20 дугаар хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Туул газрын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газрын 400 гаруй ажилтан алба хаагчид, Хөдөө аж ахуйн их сургуулийн 1000 оюутан оролцож, Сэлбэ голын ай сав дагуу хог хаягдал, зуслангийн ногоон бүсийн ил задгай хогийг цэвэрлэлээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хог хаягдлын үйлчилгээний таван байгууллагын  24 хог тээврийн машин, гурван ковш ажиллаж нийт 75 рейс буюу 270 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ