ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Боловсролын салбарын шилдгүүдээ алдаршуулав
Боловсролын салбарын шилдгүүдээ алдаршуулав

1994 оноос эхлэн ЮНЕСКО аравдугаар сарын 5-ны өдрийг Олон улсын багш нарын баяр болгож, дэлхийн нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэгвэл энэ жил Монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна. Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсээс өнгөрөгч лхагва гаригт багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ниймгийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон нийслэлийн Боловсролын газрын дэд дарга Л.Дашдэмбэрэл болон дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид оролцсон юм. Багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн 2015-2016 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудынхаа талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлснээрээ онцлог хичээлийн жил болсон. Мөн дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж жилээс жилд нэмэгдэж, багш сурагчдын сургалтын таатай орчин бүрдсэн гэдгийг тодотголоо. Ингээд 2015-2016 оны хичээлийн жилд “Цөм” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдээ тодруулсан. Үүнд, Улсын болон дүүргийн түшиц цэцэрлэгээр 42, 51, 143, 175  дугаар  цэцэрлэгийн хамт олон, дүүргийн “2016 оны тэргүүний цэцэрлэг”-ээр 135 дугаар цэцэрлэг, “2016 оны тэргүүний сургууль”-иар Монгол 3 дугаар сургууль шалгарав. Мөн энэ үеэр дүүрэг, нийслэлийн хэмжээнд сайн хичээл үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсан судлагдахууны баг, Бүтээлч багш,шилдэг Заах аргын нэгдэл, судлаач багш нараа ч алдаршуулсан. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ