ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дүүргийн нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ
Дүүргийн нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран “Нийгмийн ажлын кейс менежмент” сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа. Сургалтын зорилго нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг танилцуулах, нийгмийн ажлын кейс менежментийг өдөр тутмын ажилдаа хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь хүүхэд хамгааллын салбарын нийгмийн ажилтан нарын ур чадварыг сайжруулахад оршиж байгаа юм. Энэ сургалтанд дүүргийн 1-20 хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, зарим сургуулийн нийгмийн ажилтнууд оролцож, ярилцлага, бүлгийн хэлэлцүүлэг, асуулт хариулт, тоглоом зэрэг сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэлээ. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ