ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Ургацын баяр өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ
Ургацын баяр өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ маргааш 12:00 цагт нээлтээ хийнэ. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид өргөнөөр оролцоно. Худалдаа 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ