ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Л.Амарзаяа орлогч “Жэй Си Дэко Монголиа” компанийн удирдлагыг хүлээн авч уулзлаа
Л.Амарзаяа орлогч “Жэй Си Дэко Монголиа” компанийн удирдлагыг хүлээн авч уулзлаа


Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа “Жэй Си Дэко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан-Мари Импероре болон тус компанийн борлуулалт, бизнес хөгжил хариуцсан захирал Г.Гантулга нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр “Жэй Си Дэко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан-Мари Импероре нийслэлтэй хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн тэдний хэрэгжүүлж буй төслийн нэлээд хэсэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг учир цаашид хамтран ажиллах боломж байгааг ч тодотголоо. Тус компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран дэлхийн томоохон хотуудын жишиг бүхий автобусны буудлуудыг тохижуулж, гудамж, талбайн мэдээлэл заасан чиглүүлэгч буюу мэдээллийн самбар болонтээврийн хэрэгслийн болон таксины хүлээлгийн талбайд байгууламж барих ажлыг хийж байгаа юм. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ