ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Сүхбаатар дүүрэг “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨМЧ ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа
Сүхбаатар дүүрэг “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨМЧ ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн төсөвт байгууллагын удирдлагатай байгуулсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний 2015 оны биелэлтээрээ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдсэн байна. Нийслэлийн өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨМЧ ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан өргөмжлөлийг өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбатад нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын газрын дарга Н.Буянхишиг гардуулан өглөө. Ийнхүү нийслэлийн төр, захиргааны болон төсөвт 700 гаруй байгууллагаас ажил үйлсээрээ шилдгээр шалгарсан Засаг даргын Тамгын газрын хамт олондоо ажлын амжилт хүсье. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ