Манай салбарын хамт олон улс эх орныхоо хэрэглээний өсөлтөд шаардагдаж байгаа цахилгаан, дулааны эх үүсвэрүүдийг болон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг байршил, хүчин чадлын хувьд оновчтой тогтоож, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилт тавин ажиллаж байна.
Монгол орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ
2016.08.19