ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ТӨВИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧДЫН ТАЙЛАН ТОГЛОЛТ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2016-06-17

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ТӨВИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧДЫН ТАЙЛАН ТОГЛОЛТ БОЛЛОО

 

Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дугуйлангийн суралцагчид эцэг, эх, найз нөхөддөө сурсан мэдсэн зүйлээ тайлагнан тоглолт хийдэг уламжлалтай. 2016 оны  06 дугаар сарын 15-ны өдөр Соёлын төвийн тайзнаа ээлжит тайлан тоглолтоо хийв. Тус тоглолтод дуу, бүжиг, морин хуурын дугуйлангийн сурагчид оролцож, шинээр элссэн сурагчид үзэж сонирхон дугуйланд суралцах гэрээ  байгуулав.

Чингэлтэй дүүргийн Соёлын төв нь хүүхэд залуусын авьяас билгийг нээн хөгжүүлэх, иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон, үр ашигтайгаар өнгөрүүлэх зорилгоор дуу хөгжмийн, морин хуурын болон бүжгийн дугуйланг Соёлын төвдөө хичээллүүлдэг юм.

Соёлын төв

Төрийн байгууллагуудын мэдээлэл