Чингэлтэй дүүргийн дүйцүүлэх албанд элсэгчид сургалтанд хамрагдлаа

Нэмэгдсэн: 2016-06-14

 Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, Монгол Улсын засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 дугаар тогтоол, Засаг даргын а/351 дүгээр захирамжийн дагуу дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны бэлтгэл, сургалт Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд шинээр дүйцүүлэх албанд элссэн цэргийн үүрэгтнүүд оролцож цэргийн ангид очин байрлаж, өдөр тутмын цагийн хуваарьт хичээл сургалт, өглөөний гүйлт, гимнастик, тооллого зэрэг  ажиллагаануудад бүрэн хамрагдлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл