Чингэлтэй дүүрэгт 224 дүгээр шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо

Нэмэгдсэн: 2016-06-03

  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой анхны 224 дүгээр цэцэрлэгийг 7 дугаар хороонд барьж, 2015 онд ашиглалтад оруулсан. Ингэснээр 300 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, ээж, аавууд нь ажил хийх боломж бүрдэж байгаа юм. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хорооны иргэдээс хамгийн олон санал авсан “Цэцэрлэг”-ийн асуудлыг 9 дүгээр хороонд шийдвэрлэсэн. Тус хороонд байрлах 43 дугаар цэцэрлэгийг өргөтгөж, Нэмэлт бүлэг байгуулсан нь өвөрмөц шийдэл болсон юм. Хоёр Нэмэлт бүлэгт 9 дүгээр хорооны 100 гаруй хүүхэд явж байна. Эдгээр ажлыг үргэлжлүүлж дүүргийн 174 дүгээр цэцэрлэгт тус бүр нь 25 хүүхдийн ортой хоёр Нэмэлт бүлгийн барилгын ажил үргэлжилж байгаа юм.

IMG_2216

IMG_2179

IMG_4111

IMG_4246

IMG_4311

IMG_4195

174-nemelt

Төрийн байгууллагуудын мэдээлэл