ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ
3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.  Энэ жилийн хувьд 3-р сарын 25-26 шилжих шөнө буюу энэ долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, зуны цагийн тоололд шилжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ