ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
"ХӨГЖИЛД ХАМТДАА" БИЗНЕС ФОРУМ СОЁМБО ЦОГЦОЛБОРТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"ХӨГЖИЛД ХАМТДАА" БИЗНЕС ФОРУМ СОЁМБО ЦОГЦОЛБОРТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

"Хөгжилд хамтдаа" бизнес форум 5-р сарын 17-ны өдөр Соёмбо цогцолборын хүндэтгэлийн танхимд болж өнгөрлөө.

Форумд Сайншанд сумаас 30, Замын-Үүд сумаас 10, бусад сумд тус бүрээс 2, нийт 70 гаруй бизнес эрхлэгчид, нийт 90 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Бизнес форумд Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга С.Бэхбат, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, профессор Л.Цэдэндамба, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ХХК-ийн захирал Ж.Дөлгөөн, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Алгирмаа, Худалдан авах ажиллагааны дарга А.Энхжаргал нар илтгэл мэдээлэл тавьж, орон нутагт бизнес эрхлэх боломжуудын талаар мэдээллийг өгч, бизнес эрхлэгчдээс гарсан саналуудыг сонсож, нэгдсэн мэдээлэл өгч байлаа.

Түүнчлэн төвийн бүсийн өрсөлдөх чадавхиараа аймгуудаас эхний байрт орж байгаа Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарыг тус бүр 3 бизнес эрхлэгчдийн хамт урьж оролцуулсан нь аймгийн бизнес эрхлэгчтэй холбож өгөх, хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна.

Мөн орон нутагт хөгжүүлж болох кластер болон концессын төслийг бизнес эрхлэгчдээр тодорхойлуулсан ньтөр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Бизнес форумыг Хаан банк 1,0 сая төгрөг, Мэрси Кор Монгол ОУБ-ын Зүүн бүсийн төв 400,0 мянган төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон юм.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ