ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛ-МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ” ТАЙЛАНТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
“ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛ-МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ” ТАЙЛАНТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

 

Сайншанд хотноо 2013 оны 05 дугаар сарын 11-нд “ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛ-МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ”  УРИАН ДОР  “НОМ”,  “АВЬЯАС”,  “БАГШИЙН ХӨГЖИЛ”  хөтөлбөрийн 2012-2013 оны хичээлийн жилийн хэрэгжилтийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг бүр тайлагнаж, туршлагаа  солилцон, ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Уг арга хэмжээнд аймгийн нийт сургууль цэцэрлэгийн багш, сурагчид оролцож, уншсан номынхоо агуулгаар дүр бүтээсэн жагсаал,  СШ-ын 1-р сургуулиас  аймгийн төв талбай хүртэл явж, ард иргэдэд хийсэн бүтээснээ сурталчилсан юм.
 

 


  “Ном, Авьяас, Багшийн хөгжил” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль цэцэрлэгүүдийг  “Батламж”, нийтдээ 2 сая төгрөгөөр Аймгийн Засаг дарга шагнан урамшууллаа. Үүнд: Замын-үүд, СШ 3-р цэцэрлэг, СШ-ын 2-р цэцэрлэг, Даланжаргалан, Сайншанд сумын 6-р цэцэрлэг, Сайншандын 1, 3, 5-р сургууль, Зүүнбаян, Мандах сумын сургуулиуд бүтээлч ажлаараа тэргүүллээ. “Авьяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Сайншандын 9, 8, 4-р цэцэрлэг, Дэлгэрэх, Иххэт сумын цэцэрлэг, Замын-Үүд, Өргөн, Хатанбулаг Дэлгэрэх, Сайншанд сумын 2-р сургуулийн хамт олон шагнууллаа.

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сурагч, багш нарын шилдэг бүтээлийг шалгаруулан Батламж, 245000 төгрөгөөр урамшуулав. Дараах сурагч, багш нар эхний  байрт шалгарлаа. Өргөн сумын 9а ангийн сурагч Ч.Чинбатын хайчилбарын бүтээл, СШ-ын ЕБ-ын 5-р сургуулийн сурагч Ч.Марал-Эрдэнийн “Шигтгээ, хайчилбар, цаасан урлал”,  Алтанширээ сумын 8а ангийн сурагч Д.Уранзаяагийн “Шүрэн урлал”, СШ 1-р сургуулийн “Ясан болон модон урлал”-ын дугуйлан, Хатанбулаг сумын технологийн “Урлахуй” нэрт модон сийлбэр, хатгамлын дугуйлан, СШ-ын 3-р сургуулийн “Цаасан урлал”,”Арьсан урлал”, Эрдэнэ сумын “Барын хайчилбар” дугуйлангийнхан, Мандах сумын цэцэрлэгийн багш П.Хишиг-Эрдэнийн “Цаасан урлал”, Айраг сумын цэцэрлэгийн багш О.Болормаа “Зээгт наамал” бүтээл, 8-р цэцэрлэгийн багш А.Ариунаа “Наамал урлал” бүтээлээр шалгарч, олны хүртээл болголоо.

Ном хөтөлбөрийн хүрээнд иргэдийн дунд “Ховор ном” шалгаруулах үзэсгэлэнд Хатанбулаг сумын өндөр настан Ш.Сугар, Зүүнбаян багийн иргэн Р. Чулуунбазар, Сайншанд сумын 1 багийн иргэн Н.Лантуу, Д.Норов, Ж.Амарзаяа нар эртний гар бичмэл судрууд, барын бичлэгт, шашдир үнэт ховор номуудаа дэлгэн үзүүлж, “Гэрийн шилдэг ном”-ын сангаар Хатанбулаг сумын өндөр настан С. Чулуу, Замын-Үүд сумын иргэн Н.Пүрэвсүрэн, Иххэт сумын Ц.Нэргүй, Сайншанд сумын иргэн Б.Олонбаяр, У.Урантуяа нар шалгарч, Батламж, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ