ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД А.ГАНСҮХ ЧОЙР-САЙНШАНД ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД А.ГАНСҮХ ЧОЙР-САЙНШАНД ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн Сайд А.Гансүх, Монгол Улсад Суугаа Солонгос улсын Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ли Тэ Ру, Монголын Мянганы сорилтын сангийн Автозамын төслийн захирал Батсайхан нарын ажлын хэсэг Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км автозамын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Орон нутгаас аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Тээвэр автозамын газрын дарга Г.Чинбат нар ажиллалаа. Уг автозамын барилгын ажил нь төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ба өнөөдрийн байдлаар 30 орчим км автозамыг асфальтбетоноор хучаад байна.

Мөн энэ үеэр Даланжаргалан, Айраг сумын төвийг улсын чиглэлийн автозамтай холбох талаар гүйцэтгэгч, захиалагч талуудад саналыг тавьсны дагуу судлаж хариу ирүүлэхээр болоод байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ