Урианы жилийн нээлтийн ажиллагаа болж өндрөллөө.

Нэмэгдсэн: 2016-02-16

 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2016 оны урианы жилийн нээлтийн арга хэмжээ боллоо. Төв аймаг 2016 оныг "Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлан Аймгийн Засаг дарга Д.Баярбат, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар тус жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө батлан, хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Тус арга хэмжээний үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэнийг аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнаж урамшуулсны дээр Зуунмод, Баянчандмань, Жаргалант сумын үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл