ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2016-02-03

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зохиход бэлэн боллоо.

Манай энхийг сахиулагч залуусын жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болсон юм. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, АНУ-ын Номхон далайн командлалын Ажиллагааны удирдлагын газрын орлогч, бригадын генерал Жонн М.Хиллеэр, БХЯ-ны Стратеги-бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл