ФРАНЦЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Нэмэгдсэн: 2016-01-18

ФРАНЦЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Франц улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн-семинар" энэ сарын 13-15-ны өдрүүдэд манай улсад амжилттай зохиогдлоо. Форумд Францын Батлан хамгаалах яамны Зэвсэглэл, техникийн удирдах газрын Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан дэд захирал, хошууч генерал Ж.Күскэр нарын албаны хэд, хэдэн төлөөлөгчид оролцсон. Тэгвэл хошууч генерал Ж.Күскэрийг өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар форум амжилттай болсныг онцлоод хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаас хэрхэн анхаарах талаар талууд ярилцаж, санал бодлоо солилцов. Б.Батсайхан даргын хамт БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын хэлтсийн дарга Ж.Алтансүх нарын албаныхан байлцав.

Манай улсад хоёр удаагаа болж буй үзэсгэлэн-семинарт Батлан хамгаалах яамнаас гадна ГХЯ, ХЗЯ, ЗТЯ, ЭМСЯ болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 80, БНФУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчдөөс гадна тус улсын 15 компанийн 20 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл